
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тайланд зааныг хулгайгаар агнах нь Төв Африкийн орнууд ялангуяа Ливи, Камерун, Чад, Габонд ихээр нэмэгдэх болсон хэмээн тусгасан талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлжээ. Габонд л гэхэд 2004-2013 онд 11 мянган зааныг хулгайгаар агнасан байна.
Ливийн цэргэжсэн бүлэглэлүүд зааныг агнаад соёог нь хулгайгаар худалдаалах болсон нь тэдний гишүүдээ санхүүжүүлэх, зэвсэг худалдан авах санхүүгийн гол үүсвэр болсон байна. Нөгөөтэйгүүр Азийн орнуудад зааны соёо эрэлттэй байдаг нь энэхүү хууль бус ажиллагааг цэцэглүүлэх нэг хүчин зүйл болсон гэв.
Д.Идэр