
Энэхүү хэрэг “Apple” компанийн оффшор компани буюу Ирланд улс дахь гурван компанийн асуудлыг хөндсөн байна. Мөрдөх ажиллагааны явцад Ирланд дахь оффшор компаниудын нэг болох “Apple Sales International” өнгөрсөн дөрвөн жилийн хагацаанд 74 тэрбум ам.долларын орлого олсон ч ямар ч татвар төлөөгүйг илрүүлжээ. 2011 онд тус компани 22 тэрбум ам.долларын орлого олсон ч орлогын 0.05 хувь буюу ердөө арван сая ам.долларын татвар төлсөн гэв.
Тиймээс “Apple” компанийн Гүйцэтгэх захирал Тим Күүк өнөөдөр Вашингтон хотод шүүхэд дуудагдаж, сонсгол хийхээр болсон байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)