Хоёр долоо хоногийн өмнө хойд солонгосуудад эзлэгдсэн Хятадын загасчид завьтайгаа хамт суллагджээ. Энэ сарын тавны өдөр 16 эрэгтэйгээс бүрдсэн загасчлах баг Шар тэнгист хэн болох нь тодорхойгүй хойд солонгосуудад эзлэгдсэн юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан НҮБ болон Хятадын тал загасчдыг чөлөөлөх арга хэмжээг авахыг тус улсын эрх баригчдад уриалсан. Хойд солонгосууд тэднээс 100 мянган ам.долларын барьцааны мөнгө нэхсэн хэмээн онгоцыг эзэмшигч мэдээлсэн байна. Гэхдээ эрх баригчдын шаардлагын дагуу ямар нэгэн төлбөр авалгүйгээр онгоцны хамт суллажээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (3)