1.6 км өргөнтэй хуй салхи Торнадо Америкийн Оклохома мужийг дайрсан. Гамшигт салхинд амиа алдагсдын тоо 91-д хүрчээ. Энэ тоо цаашид нэмэгдэнэ хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлж байна. Амиа алдагсдын 20 нь хүүхдүүд байжээ. Оклахома мужийн Ньюкэйсл хотын ойролцоо өнгөрсөн Торнадо цагт 321 км-ийн хурдтай байжээ. Энэхүү аймшигт хуй салхинд 300 гаруй айлын орон гэр эвдэрч сүйджээ. Мөн 38 мянган өрх цахилгаангүй үлдсэн байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)