"Аль Кайда" бүлэглэлийн толгойлогч асан Осмама Бин Ладен хоёр жилийн өмнө баривчилгааны үеэр нас барсан. Түүний амь үрэгдсэн зургийг олон нийтэд дэлгэх эсэх нь өнгөрсөн хоёр жилийн турш маргаантай байсан юм. Зарим иргэд Осама Бин Ладен нас барсан гэдэгт итгэлгүй байдаг тул зургийг нь нийтэд дэлгэхийг шаарддаг. Тэгвэл өчигдөр АНУ-ы холбооны шүүх энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргажээ.Шүүгчид Бин Ладений нас барсан зургийг олон нийтэд үзүүлэх нь хүмүүнлэг бус гээд Мэдээллийн эрх чөлөөний тухай барим бичигт үндэслэн уг зургийг ил болгохыг хориглосон байна. Нөгөө талаасс Засгийн газар зургийг дэлгэвэл америкчууд руу дайрч, давшилсан үзэд улам дэврэх болно гэж үзжээ. Шүүгч "АНУ болон америкчуудын аминд хүрч, тэдний эрх ашгийг зөрчсөн ч зургийг ил гаргах нь маргаангүй буруу үйлдэл" гэж мэдэгдсэн байна.
Б.Баяр


























































Сэтгэгдэл (1)