Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Оклахома мужийг Торнадо хуй салхи дайрснаар ихээхэн хор хохирол учруулаад байна. Гамшигт амиа алдагсдын тоо өчигдрийн байдлаар 91 хүрсэн ч сураггүй болсон хүний тоо олон байгаа тул цаашид нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Оклахомаг ойрын хугацаанд дахин Торнадо дайрахгүй аж. Гэвч маш ширүүн дуу цахилгаантай бороо тус мужийн зүүн өмнөд хэсгээр орно хэмээн анхааруулжээ.
Тус мужтай хил залгаа улсууд ч энэхүү гамшигт өртөх магадлалтай байгаа тул 10.5 сая хүн ойрын өдрүүдэд цаг агаарын эрсдэлт байдалд байна хэмээн Үндэсний цаг агаарын хүрээлэн мэдээллээ.
Д.Идэр

























































