78 настай эрэгтэй Францын Нотр Дам сүмд амиа хорложээ. Тэрээр өчигдөр сүмийн гол шүтээний хажууд амруугаа буудан өөрийгөө егүүтгэсэн хэмээн цагдаа нар мэдээллээ. Түүнийг Доминик Веннер хэмээх нэр хүндтэй түүхч байсныг тогтоосон байна. Доминик Веннерийг хуучинсаг үзэлтэй хүн байсан хэмээжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Францын Засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсныг эсэргүүцэх кампанит ажилд идэвхтэй оролцож байжээ. Доминик Веннер амиа егүүтгэхээсээ өмнө мэдэгдэл бичсэн байсан ч түүнийгээ өөрийн биедээ хадгалсан байжээ.
Холбогдох албаны хүмүүс хэргийг шалгаж байна. Францын алдарт Нотр Дам сүмд жилд 13 сая жуулчин ирдэг юм.
Д.Идэр

























































