
Батлагдсан хүмүүсийн дунд Ираны цөмийн хөтөлбөрийн төлөөлөгч Саид Жалили, Тегран хотын захирагч Мохаммад Бакер Калибаф, тус улсын Гадаад хэргийн сайд асан Али акбар Велаяти, хууль тогтоогч Глоам Али Хаддан Адел болон цэргийн ахлах командлагч асан Мохсен Резай нэр байна. Эдгээр хүмүүс консерватид үзэлтнүүд юм. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийн төлөөлөгч асан Хассан Роухани, Харилцаа холбооны сайд асан Мохаммад Гарази нарыг батлав.
Дээрх нэр дэвшигчдийг тус улсын Дотоод хэргийн яам баталвал тэд сонгуульд өрсөлдөх юм. Хэдхэн хоногийн өмнө Журам сахиулах зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хууль батласан билээ.
Д.Идэр