Перу улсын Лима хотод элгээрээ нийлсэн ихрийг эмч нар амжилттай салгасан байна.

Перу улсын Лима хотод элгээрээ нийлсэн ихрийг эмч нар амжилттай салгасан байна. Гурван сартай охидыг өчигдөр мэс засалд оруулсан бөгөөд сарын дараа биеийн байдал нь хэвийн болж эхэлнэ хэмээн “Huffington post” мэдээллээ. Мэс заслыг найман цагийн турш хийсэн бөгөөд 30 эмч оролцжээ.
Охидын биеийн байдал тун удахгүй сайжирна хэмээн найдаж байгаа юм. Гэхдээ эмч нар байнга хянаж байх ёстойг эцэг эхэд нь анхааруулсан байна.
Д.Идэр