БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутагт алтны томоохон орд илрүүлсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутагт алтны томоохон орд илрүүлсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Ордыг Синьюань тосгонд нээжээ. Уг ордын алтны нөөцийг 53 тонн хэмээн тогтоосон учраас эдийн засгийн үнэлгээг 20 тэрбум юань хэмээн зарлажээ.
Энэхүү нээлт нь Синьюаньд 1988 онд 50 тоннын нөөц бүхий үнэт чулууны орд газрыг нээсний дараа орох хоёр дахь том орд юм. БНХАУ алт олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна.
Д.Идэр