Хойд Солонгосын нийслэлд “Н5N1” вируст шувууны ханиад гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хойд Солонгосын нийслэлд “Н5N1” вируст шувууны ханиад гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын нийслэл Пхеньянд орших “Тудан” нугасны фермд халдвар гарсан байна. Тиймээс халдварыг тараахгүйн улмаас тус фермийн 160 гаруй нугасыг устгаж, фермийг түр хаасан байна.
“Тудан” фермийн нугаснууд халдвар авсныг энэ сарын долооны өдөр тогтоосон аж. Одоогоор тус улсад “Н5N1” вирустай тэмцэх тусгай хороо байгуулсан байна. Гэсэн хэдий ч хэдэн хүн өвчлөөд байгаа талаар мэдээлэл байхгүй гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)