Хэсэг залуусыг Флорида мужийн Гэйнсвилле хотын ойролцоо зам дээр явж
байхад 0.9 метр урттай могой замын хажуугийн бутыг ороосон харагдаж
байв.

Хэсэг залуусыг Флорида мужийн Гэйнсвилле хотын ойролцоо зам дээр явж байхад 0.9 метр урттай могой замын хажуугийн бутыг ороосон харагдаж байв. 23 настай Жэйсон Лион машинаасаа буугаад жижиг могойг бутнаас татах үед 5.7 метрийн урттай аварга могой түүний хөлийг ороож эхэлсэнд хөдөлж чадахгүй болтлоо цочирдсон байна. Тэрээр хэсэг хугацааны дараа найзуудаа яаравчлан дуудаж, хутга хэрэглэсний ачаар 58 кг аварга могойг алж, ясаа үйрүүлэхээс өмнө салжээ.
Энэхүү хэрэг явдал энэ сарын 11-ний өдөр болсон байна. Жэйсон могойны арьсийг хатаагаад унтлагын өрөөнийхөө ханад өлгөхөөр шийдсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Өмнө нь Флоридад олдсон 5.1 метр урттай аварга могойг Бирмийн хамгийн том могой хэмээн нэрлэж байсан юм. Харин түүнээс ч том могойтой ингэж таарчээ.
Сэтгэгдэл (1)