Өчигдөр Иракын нийслэл Багдадад буутай этгээдүүд эмсийн хүрээлэнд дайран орж 12 хүнийг буудан хөнөөжээ.

Өчигдөр Иракын нийслэл Багдадад буутай этгээдүүд эмсийн хүрээлэнд дайран орж 12 хүнийг буудан хөнөөжээ. Энэхүү халдлага суннитууд болон шийтүүдийн хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй хэмээн эрх баригчид үзэж байна. Учир нь хэрэг явдал болсон эмсийн хүрээлэнд дээрх шашинтнууд олноор ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчид ч шүтлэгийн хувьд адил харьцаатай байжээ.
Буугаар зэвсэглэн долоон залуу таван эрэгтэй, долоон эмэгтэйг хөнөөсөн байна. Тэднээс гадна хоёр хүн хүнд шархаджээ.
Исламын шашинд биеэ үнэлэх болон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог аж. Тиймээс шашинд хэт итгэгсэд сүүлийн үед эмсийн хүрээлэн олноор байгуулагдах болсон тус газарт халдлага үйлдсэн байж магадгүй гэлээ.
Д.Идэр