
Хилэгнэсэн босогчид өнгөрсөн ням гарагт Хасби дүүргийн захад 100 гаруй машиныг шатаасан байна. Харин мягмар гаргийн шөнө өөр нэгэн дүүрэгт 29 машиныг шатаажээ.
Энэ сарын 14-ний өдөр Хасби дүүргийн 69 настай иргэн гудамжинд хутга барин заналхийлэн явахад цагдаа буудан хөнөөсөн нь бүлэг залуус тэдэнтэй мөргөлдөж, бусдын өмчийг шатаахын эхлэл болжээ. Стокгольмын цагдаа нар Хасби дүүргийг гэмт хэрэг хамгийн ихээр гардаг хэмээн мэдээлээд байна.
Д.Идэр