
Гар нь цусаар будагдаж, хутга, заазуур барьсан тэднийг галзуурсан юм шиг, амьтнаас ч дор аашилж байсан хэмээн гэрчүүд мэдээллээ.
Хэрэг явдлыг “CNN” агентлагийн сэтгүүлч сурвалжлахаар очиж, халдагч этгээдүүд болон баривчлах явцыг камертаа буулгажээ.
Халдагчид гудамжинд цагдаа дуудаж, балмагдаж байсан хүмүүсээс өөрсдийнх нь зургийг авч, камертаа бичихийг шаардсан байна. Мөн тэдэн лүү орилж, хашгирсан аж.
“Та нар биднийг ганцааранг нь орхих хүртэл бид тэмцлээ зогсоохгүй гэж дийлдэшгүй Аллахад амлаж байна” хэмээн халдагчдийн нэг нь сэтгүүлчийн камер луу хараасан байна. “Мөн тэрээр бид энэ эрэгтэйг хөнөөсөн. Учир нь исламчууд өдөр бүр үхэж л байдаг шүү дээ” хэмээжээ.
Цагдаагийн газарт анхны дуудлага 14:20 цагт ирсэн бөгөөд хэрэг явдал болсон газарт 30 минутын дараа очсон байна. Тэд халдагчдийг шархдуулан бууджээ. Лондон хотын цагдаагийн газрын мэдээлснээр хэрэгтнүүдийг хяналтын дор эмнэлэгт хүргэсэн байна.
Энэхүү хэрэг явдлыг Британийн Ерөнхий сайд Девид Камерон террорист халдлага хэмээн нэрлэлээ.
Д.Идэр




Сэтгэгдэл (6)