Германы канцлер Ангела Меркел дахин дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн 2013 оны жагсаалтыг тэргүүллээ хэмээн “Форбс” мэдээллээ. Тэрээр энэ жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байна. Хатагтай Ангела Меркел араасаа Бразилийн Ерөнхийлөгч болон Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон нарыг дагуулжээ.
Харин энэ жил хамгийн ихээр эрэмбэ буурсан хүн бол Их Британийн хатан хаан байв. Тэрээр 26 дахь байрнаасаа 40-рүү ухарсан бол “Харри Потттер”-ын зохиогч Роулинг ч мөн 78-аас 93-р байранд ухарчээ.
Энэ оны дэлхийн хамгийн хүчирхэг 10 амагтайн жагсаалтыг хүргэе.
1. Германы канцлер Ангела Меркел
2. Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф
3. " Билл ба Мелинда Гейтс" сангийн үүсгэн байгуулагч Мелинда Гейтс
4. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама
5. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон
6. Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагарде
7. АНУ-ын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жанет Наполитано
8. Энэтхэгийн Үндэсний Конгресс намын тэргүүн Сония Ганди
9. "Пепси" компанийн гүйцэтгэх захирал Индра Нооёи
Д.Идэр

























































