Энэтхэг улс Ираны нефть импортоо өнгөрсөн сард 34.2 хувиар бууруулсан тухайтус улсын Аж үйлдвэрийн сайд мэдээллээ.

Энэтхэг улс Ираны нефть импортоо өнгөрсөн сард 34.2 хувиар бууруулсан тухайтус улсын Аж үйлдвэрийн сайд мэдээллээ. Импортыг бууруулсан нь АНУ болон Европийн холбооны орнуудын Ираны нефтийг импортлодог улс орнуудад үзүүлж байгаа улс төрийн шахалттай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Мөн Ираны эсрэг гаргасан өрнөдийн хоригууд нь нефтийн хөлөг онгоцнуудыг даатгах процессыг хүчтэй хүндрүүлж байгаатай холбоотой аж.
Өнгөрсөн сард Энэтхэгийн Ираны нефтийг импортлогч “Irano Hind Shipping” компани өөрийн үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэтхэг нь Иранаас өдөр бүр 300 мянган баррель нефть импортолдог бөгөөд үүгээрээ Хятадын дараа ордог аж.
Д.Идэр