
2008 оноос хойш Балба улсын 76 настай иргэн Бахадура Шерхана Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай хүн хэмээн нэрлэгдэж байсан юм.
Ууланд авирах дуртай Миура хоёр жилийн өмнө хөлдөө бэртэл авсны улмаас өнгөрсөн нэгдүгээр сард хагалгаанд орсон аж. Тэрээр дэлхийн зулайд хүрэхээр бэлдэхдээ өдөр бүр 25-30 кг ачаатай алхсан байна.
Миура далайн түвшнээс дээш 8848 метрт орших хамгийн өндөр ууланд гурав дахь удаагаа гарсан нь энэ аж. 2003 онд 70 настайдаа, 2008 онд 75 настайдаа гарч байсан ч энэ жилийнх шиг рекорд эвдэх боломж олдоогүй юм.
Д.Идэр