
KCNA агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтуудыг тогтоон барих зорилгоор өөрийн ийм сургуулилтуудыг явуулдаг гэв. Тус мэдээнд “Хойд Солонгос нь Солонгосын ардын армийн байнгын сургуулилтын хүрээнд даян дэлхийн энх тайван, тус улсад тогтвортой байдлыг хангах үүднээс өөрийн хууль ёсны эрхийг ашиглан пуужингууд хөөргөдөг” хэмээжээ.
Дээрх мэдээнд хоёр орны хамтарсан “Foal Eagle”-ийг дурдаад “Пхеньян ийм сургуулилтуудыг Умардын эсрэг чиглэгдсэн цэргийн үйл ажиллагаануудыг бэлтгэж байна гэж үзэж байна. Ийм нөхцөлд манай улс нь урьдын адил өөрийн цөмийн хөтөлбөрөө бэхжүүлсээр байх болно” гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)