
Хэрэг явдал өнгөрсөн бямба гарагт тус улсын өмнөд хэсгийн боомтын хот Бусанд болжээ. Бусан хотын цагдаа Ким Гил Саны мэдээслнээр охин эцэг эхийнхээ хамт байрнаас гараад явж байхад нь тэдний байранд түрээслэн амьдардаг 38 настай эр дээрээс нь үсэрчээ.
Эрэгтэй газар дээрээ нас барсан байна. Түүнийг өмнө нь сэтгэл гутралын эмчилгээ тогтмол хийлгэдэг байсныг цагдаа нар тогтоожээ. Охин эмнэлэгт хүргэгдсэн боловч тархины яс нь хугарсны улмаас удалгүй нас барсан байна.
Өмнөд Солонгос амиа хорлолтын тохиолдлоороо дэлхийн тэргүүлдэг юм.
Д.Идэр