Өчигдөр Лондон хотын төв зам дээр аймшигт халдлага болсон билээ. Вулвич дүүргийн зам дээр хутга, заазуур барьж гар нь цусанд будагдсан хоёр этгээд тэр хавийн хүмүүсийг заналхийлж байсан юм. Тэд халдлагаа гудамжинд явж байсан цэргийн хувцастай нэгэн эрэгтэйг дайран хөнөөснөөр эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ хохирогч хэн байсан, халдагчид хэн болох талаар Лондон мэдээллээ. Амиа алдсан цэргийг Драммер Ли Ригби гэдэг бөгөөд Эзэн хааны хорооны хоёрдугаар батальонд алба хашдаг байжээ. Түүнийг ар гэрийнхэн болон найз нөхөд нь багаасаа цэргийн алба хашихыг мөрөөддөг байсан хэнд ч гэм хоргүй нэгэн байсан хэмээн мэдээлж байна. Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон ч Драммер Ли Ригбигийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм.
Халдлага үйлдсэн хоёр этгээдийг цагдаа нар аюулгүй байлгах зорилгоор хөнгөх шархдуулж баривчилсан юм. Тэдний нэгийг исламын тэмцэгч 28 настай Майкл Адеболажо гэгч болохыг тогтоожээ. Тэрээр бичлэг дээр “Би энэ цэргийг алсан. Учир нь цэргүүд өдөр бүр л исламчуудыг хөнөөж байдаг” хэмээн хэлсэн юм. Харин үлдсэн сэжигтний талаар мэдээлэл ирээгүй байна.
Д.Идэр


























































