АНУ-ын Вашингтон хотод Скагит голын дээр орших “Interstate 5” гүүр өчигдөр орой 19 цагийн орчимд нуржээ.

АНУ-ын Вашингтон хотод Скагит голын дээр орших “Interstate 5” гүүр өчигдөр орой 19 цагийн орчимд нуржээ. Ингэснээр гүүрэн дээр явсан олон хүн машиныхаа хамт гол руу унасан аж. Гүүрний хойд, өмнө зүгт чиглэсэн аль аль замууд муудсан байсан учраас ийм зүйл боллоо хэмээн цагдаа нар мэдээлж байна. Одоогийн байдлаар амь үрэгдсэн болон ноцтой бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй гэлээ.
Скагит голын гүүр нь 1955 онд баригдсан бөгөөд тус гүүрээр өдөрт 71 мянган машин зорчдог аж.