
Ерөнхий сайд Швейцариас айлчлалаа эхлүүлсэн шалтгаанаа Европийн орнуудаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны барууны орнуудын нэг учраас хэмээн тайлбарлажээ. Мөн тус улс Хятадын хувьд эдийн засаг, технологи, санхүүгийн хамтын ажиллагааны Европийн гол төлөөлөгч гэлээ.
Ли Көяцнь Швейцарийн холбооны улсын Ерөнхийлөгч Ули Маурер, Дэд ерөнхийлөгч Дидье Буркхальтер, Эдийн засгийн сайд Йохан Шнайдер Амманн нартай уулзах юм. Хоёр тал олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх баримт бичгүүдийг батлахаар тохиролцжээ.
Д.Идэр