Өчигдөр Нигерийн хойд хэсгийн хотуудад террорист этгээд хоёр удаа бөмбөг дэлбэлснээс 25 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ.

Өчигдөр Нигерийн хойд хэсгийн хотуудад террорист этгээд хоёр удаа бөмбөг дэлбэлснээс 25 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ. Амиа алдагдсдын 20 нь цэргийн албан хаагч байсан бол гэмтэж бэртсэн хүмүүсийн 16 нь цэргийн албан хаагч үлдсэн 14 нь энгийн иргэн байв. Эхний халдлага Агадез хотын цэргийн баазад, сүүлийнх нь Арлит хот дахь үйлдвэрийн ойролцоо болжээ.
Хоёр хотод амиа егүүтгэн бөмбөг дэлбэлсэн бүлэг этгээдүүд хоёулаа Toyota 4X4 машинд их хэмжээний тэсрэх бодис аясан байжээ.
Нигерийн Батлан хамгаалахын яам халдлагыг Баруун Африкийн “Ариун дайн ба нэгдлийн төлөөх хөдөлгөөн” бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж байна. Тус бүлэглэлийг алан хядах Аль Кайдагийнхантай холбоотой хэмээдэг аж. Нигерьт өчигдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаад байна.
Д.Идэр