
ОХУ-ын зүүн хэсэгт өнөөдөр 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг "CNN" мэдээллээ. Газар хөдлөлт Камчаткын хойгийн баруун хэсэгт болсон бөгөөд Охотскийн тэнгисийн ойролцоо маш хүчтэй чичирхийлсэн байна. Тиймд ойролцооа Сахалин болон Курилын арлуудад цунами болж магадгүй гэсэн анхааруулах дохио өгчээ. Таван минут үргэлжилсэн газар хөдлөлтийн үеэр орон нутгийн иргэд гэр орноосоо дайжин, гудамжинд гарцгаасан аж.
Харин Москва хотод хоёр барилгаас 850 гаруй хүнийг нүүлэг шилжүүлжээ. Гэхдээ энэ үеэр ямар нэгэн эд материалын хохирол учраагүй байна гэж АНУ-ын Газар зүйн судалгааны төв мэдээлсэн байна.
ОХУ-ын энэ зүүн хэсэг нь Номхон далайн газар хөдлөлт болон галт уулын идэвхитэй бүсэд багтдаг аж.
.