Японы ерөнхий сайд Шинзо Абэ Мяньмар улсыг зорьлоо. Энэ нь 1977 оноос хойш Японы Засгийн газрын тэргүүн тус улсад хийж буй анхны албан ёсны айчлал болж байна. Түүний айлчлалын зорилгыг Мяньмартай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэмээн мэдээлж байна. Ноён Шинзо Абэ айлчлалынхаа үеэр тус улсад 980 мянган ам.доллар хандивлахаа зарлах аж. Япон нь Мяньмарын тусламжийн гол донор орнуудын нэг юм. Өнгөрсөн жил Японы Засгийн газар Мяньмарын 3.7 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон билээ.
Мөн түүнийг сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Читай уулзана хэмээн мэдээллээ.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)