
Цагдаагийн газрын мэдээлж буйгаар эхний халдлагыг хоёр мотоцикльтой этгээд үйлдээд зугтжээ. Тэд мотоцикль дээрээсээ хотын эмсийн хүрээлэн лүү гал нээсэн байна. Амиа алдсан таван хүний дөрөв нь биеэ үнэлэгч, нэг нь тэднйиг хүргэж явсан таксины жолооч байжээ. Мөн дөрвөн хүн хүнд шархадсан байна.
Харин машин дэлбэлсэн хэргийн хувьд цагдаагийн машин хажуугаар нь өнгөрөх үед алсаас удирдан дэлбэлснээс зургаан цагдаа, зургаан энгийн иргэн амиа алджээ.
Холбогдох хүмүүс хэрэг явдлыг шалгаж эхэлсэн гэлээ.
Д.Идэр