
Өчигдөр буюу бямба гарагт Пакистанаас Англи руу нислэг үйлдсэн Пакистаны агаарын тээврийн PK709 онгоцноос цагдаа нар хоёр зорчигчийг баривчилжээ. 297 зорчигч тээж явсан нисэх багийнхан Английн цагдаа нарт мэдээлэл өгснөөр онгоцыг Лондон хотоос холгүй байдаг Стэнстид нисэх буудалд газардуулсан байна. Учир нь нислэгийн үеэр хоёр зорчигч онгоцны үйлчлэгч нартай ширүүн маргалдаж, нислэгт саад учруулсан байна. Зорчигч нар энэ үйлдлийг нь террорист халдлага хэмээн ихэд айжээ. Гэсэн ч цагдаа нар 30-41 насны англи гаралтай хоёр зорчигч нь ямар нэг алан хядлага үйлдэх гээгүй бөгөөд уур бухимдлаа барьж чадалгүй маргаан үүсгэсэн байна. Тэдний нэрийг албаныхан нууцалж байгаа юм.
Аюулаас сэрэмжилсэн цагдаа нар бүх зорчигчдыг онгоцноос буулгаж шалгалт хийсний дараа аюулгүй гэсэн дүгнэлт хийжээ. Тиймээс Пакистаны агаарын тээврийн PK709 онгоц хэвийн нислэгтээ оржээ. Энэ үйл явдал уур бухимдал ямар том хэрэг мандуулад гэдгийг харууллаа хэмээн Пакистаны агаарын тээврийн компаний төлөөлөгч Машууд Тажвар хэлжээ.