
Тажикстанд тус сайтыг гурав дахь удаагаа хааж байгаа бөгөөд энэ удаа жилээс илүү хугацаагаар хаана гэж мэдэгдээд байна. Гэхдээ ямар шалтгаанаар хааж байгааг албан ёсоор тайлбарлаагүй аж. Эмомали Рахмоны хуримын ёслол 2007 онд болсон ч бичлэгийг тавдугаар сарын 18-ны өдөр Youtube-д байрлуулсан байна.
Анх Тажикстаны Засгийн газар амжилтгүй цэргийн ажиллагаа явуулсан бичлэг тарснаар тус сайтыг хориглосон бол хоёр дахь нь Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг шүүмжилсэн сөрөг хүчний бичлэгээс болсон юм.
Тажикстан нь найман сая хүнтэй бөгөөд үүнээс хоёр сая иргэн нь интернет сүлжээ ашигладаг гэсэн тоог Freedom House байгууллага гаргажээ.
Сэтгэгдэл (2)