
Нигерийн арми алан хядах үйл ажиллагаа явуулдаг Боко Харам бүлгийн нууц байрыг олсон тухай BBC мэдээллээ. Тус бүлэглэл нь "Барууны боловсролыг хориглоно" гэсэн уриатай бөгөөд 2009 оноос хойш 2000 гаруй хүний аминд хүрсэн юм. Армийн 2000 гаруй цэрэг Боко Харамын нууц байр руу довтолж их хэмжээний зэвсгээс гадна хулгайлагдсан гурван эмэгтэй, зургаан хүүхдийг чөлөөлсөн байна. Тэдгээр зэвсгийг тус террорист бүлэглэлийнхэн ойролцоох хотуудад дээрэм, алан хядлага явуулахдаа ашигладаг байсан юм.
Гэхдээ бүлгийн гол толгойлогчдыг баривчилж чадаагүй байна. Боко Харамын толгойлогч Абубакар Шекау эмэгтэйчүүд, хүүхдийг барьцаалсан тухай бичлэг хийн цацсан байна. Тэднийг цэргүүддээ эхнэр, зарц болгон өгнө гэдгээ дурдсан аж. Цэргүүд бусад нууц байрыг хайхын хажуугаар үлдсэн хоёр хүүхэд, нэг эмэгтэйг аврах ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа аж.
Б.Баяр