
Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж хөхөө тайруулсан. Харин өчигдөр түүний нагац эгч буюу ээжийнх нь дүү Дебби Мартин энэ өвчний улмаас нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Дебби Мартин олон жил энэ өвчинтэй тэмцсэн бөгөөд 61 настайдаа ийнхүү таалал төгссөн байна. Анжелина Жолигийн ээж ч мөн долоон жил хөхний хавдраар шаналж, 2007 онд нас барсан. Тийм ч учраас тэрбээр удам дамжсан байх магадлалтай энэ өвчнөөс сэргийлж хөхөө тайруулсан юм.
Нагац эгчийгээ хөхний хорт хавдартай болсноос хойш жүжигчин бүсгүй байнга эргэж тойрох болжээ. "Эгчийгээ нас барах үед ч Анжелина Жоли болон түүний аав хамт байсан" гэж "People" сэтгүүлд бичсэн байна.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)