Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт ижил
хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх маргаантай хуулийг баталж, гарын үсэг
зурсан. Ингэснээр тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн
Европийн 9, дэлхийн 14 дэх улс болсон билээ. Харин өнгөрсөн амралтын
өдрүүдэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчид нийслэл хотноо олноор жагсчээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх маргаантай хуулийг баталж, гарын үсэг зурсан. Ингэснээр тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Европийн 9, дэлхийн 14 дэх улс болсон билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчид нийслэл хотноо олноор жагсчээ.
Арван мянга гаруй хүн Парис хотноо явган жагсаал хийжээ. Жагсаалын дараа хэт дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсноор 100 гаруй хүн баривчлагдсан байна. Жагсаалд оролцогчдын зарим нь “Би бол бөгс. Учир нь Франсуа Олландад саналаа өгсөн” гэсэн лоозон барьсан байсныг хэвлэлийнхэн ноцолжээ.
Энэхүү шийдвэр гарсны дараа нэгэн эрэгтэй хуулийг эсэргүүцэж Нотр Дамын сүмд амиа хорлосон хэрэг гарсан нь францчууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах эсэх асуудал дээр ихээхэн сөргөлдөөнтэй байгааг харуулж байна.