
Ерөнхийлөгч “Сүйрэлд үнэлгээ өгөх маш хүнд байгаа ч гэсэн та нар ганцаараа биш. Би яг үүн шиг томоохон сүйрэл болсон газар байгаа гэдэг нь бүхий л улсаа төлөөлж байгаа хэрэг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. АНУ-ын хаа саагүй олон сая иргэд та нарын төлөө залбирч, туслахыг хүсч байна” хэмээн хэлжээ.
Тэрээр мөн долоон сурагч амиа алдсан сургуулийн буйр дээр очсон байна.
Өнгөрсөн даваа гарагт Оклахома хотыг дйарсан Торнадо 25 хүний амийг авч, 1200 гаруй айл орон гэрээ алдаж, 377 хүн бэртэж гэмтсэн юм. Аймшигт хуй салхинд нийтдээ 33 мянган хүн хохирол амссан бөгөөд хохиролын нийт хэмжээг хоёр тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ.
Д.Идэр

