
Харин Израилийн цэргийн хүчнийхэн хойд хилийн нутаг болох Метрула хотын оршин суугчид дэлбэрэх чимээ сонссон хэмээн мэдээлж байна. Тэд пуужин хаана унасныг хайж байгаа бөгөөд иргэдийн яриаг үндэс болговол мина харвасан байж болзошгүй гэжээ.
Гэхдээ хэн нэгэн амиа алдсан, ямар нэгэн хохирол амссан тохиолдол гараагүй байна.
Халдлагыг хэн хийхийг оролдсон нь тодорхойгүй байгаа ч Ливаны өмнөд хэсгээр оршдог Палестины олон цэргийн бүлэглэлүүдийг сэжиглэж байна. Хамгийн магадлал өндөртэй нь шийт исламчуудын хөдөлгөөн болох Хезболлах байгаа аж.
Д.Идэр