
Аадар борооны улмаас үүссэн үерт машин, байшин олноор живжээ. Мөн өнгөрсөн бямба гарагт хоёр эмэгтэй үерт амиа алдсан болохыг тогтоосон байна.
29 настай хохирогч эмэгтэй машин дотроо живж амиа алджээ. 60 гаруй настай эмэгтэйн хувьд ч мөн ийм байдалтайгаар олдсон гэлээ.
Техэс мужийн өмнөд хэсгээр үеэр болно хэмээн цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байсан юм. Орон нутгийнхан бэлтгэл ажлыг сайтар хангасан ч хохиролыг багаар үнэлэхгүй гэлээ. Сан Антонио голын дагуу хил залгаа орших улсууд ч мөн үерээс урьдчилан сэргийлж нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хийсэн аж.
Д.Идэр