Өнгөрсөн лхагва гарагт Лондон хотын төв зам дээр аймшигт халдлага болсон билээ. Вулвич дүүргийн зам дээр хутга, заазуур барьж гар нь цусанд будагдсан хоёр этгээд тэр хавийн хүмүүсийг заналхийлж байсан юм. Тэд халдлагаа гудамжинд явж байсан цэргийн хувцастай нэгэн эрэгтэйг дайран хөнөөснөөр эхлүүлсэн. Амиа алдсан цэргийг Драммер Ли Ригби гэдэг бөгөөд Эзэн хааны хорооны хоёрдугаар батальонд алба хашдаг байжээ. Түүнийг ар гэрийнхэн болон найз нөхөд нь багаасаа цэргийн алба хашихыг мөрөөддөг байсан хэнд ч гэм хоргүй нэгэн байсан хэмээн мэдээлж байсан. Мөн Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон ч Драммер Ли Ригбигийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм.
Харин өчигдөр Лондонгийн ард түмэн амиа алдсан цэргийн төлөө ингэж эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд түүний гэр бүл, найз нөхөд нь ч мөн оролцжээ.
Харин өчигдөр Лондонгийн ард түмэн амиа алдсан цэргийн төлөө ингэж эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд түүний гэр бүл, найз нөхөд нь ч мөн оролцжээ.
Д.Идэр







