
“Бид иргэдэд эрх мэдэл шилжүүлэх зорилго бүхий хэлэлцээнд оролцоход бэлэн байна” хэмээн Сирийн үндэсний зөвлөлийн ахлах гишүүн Лоуая Сафи мэдээллээ. Мөн тэрээр мэдэгдлийнхээ үеэр Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад ирээдүйд манай улсын нэг хэсэг байж болохгүй хэмээн тэмдэглэжээ.
Сирийн гол сөрөг хүчин болох Сирийн үндэсний зөвлөл өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн Женевийн хоёрдугаар хуралд оролцох эсэхээ шийдвэрлэхээр Туркын нийслэл Истанбулд хуралдсан юм. Мөн энэхүү хурлаар өнгөрсөн хоёрдугаар сард ажлаа өгсөн Сирийн үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Моаз Ал Катибын албыг залгамжлагчийг хэлэлцсэн байна.
Д.Идэр