АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон 2016 оны
ерөнхийлөгчийн сонгуульд Айова мужаас гарах магадлал тун өндөр байгааг
судалгаагаар нотолжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Айова мужаас гарах магадлал тун өндөр байгааг судалгаагаар нотолжээ. Куиннипиас их сургуулийн явуулсан судалгаар хатагтай Хилари Клинтон дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал бүхий сенатч Марко Рубио болон Рэнд Пол нарыг хол орхисон байна.
Судалгаагаар тэрээр Флорида мужийн сенатч Марко Рубиог 48:37, Кентаки мужийн сенатч Рэнд Полийг 46:42 хувиар ялжээ.
Түүний нөхөр, АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон эхнэртээ амрах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгсөн. Гэсэн хэдий ч түүний улс төрийн шинэ давлагаа гурван жилийн дараа эргэн ирэж мэдэх байна хэмээн судалгааны багийнхан мэдээлжээ.
Д.Идэр