
Сонгуульд ялах магадлал өндөр хүмүүсийн тоонд орж буй нэр дэвшигч, цэргийн ахлах командлагч асан Мохсен Резай эдийн засгийн асуудлалд анхаарна хэмээн амлаж байна. Тэрээр Ираны Засгийн газар эдийн засгийн асуудалд анхаарах цаг болсныг тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарт өөчрлөлт хийнэ гэлээ. Мөн ажилгүйдэл, инфляцийг бууруулах ч мөн түүний хийх ажил хэмээн амлажээ.
Харин нэр дэвшигч, Тегран хотын захирагч Мохаммад Бакер Калибаф байгалийн нөөцийг үндэстний баялаг болгож, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярьж байна.
Нэр дэвшигч, Гадаад хэргийн сайд асан Али Акбар Велаяти эдийн засаг, гадаад хэргийн бодлогыг шинэчилснээр нийгмийн халамжийг сайжруулна хэмээн амлалаа.
Нэр дэвшигч, Харилцаа холбооны сайд асан Мохаммад Гарази инфляцийн эсрэг Засгийн газрыг байгуулна гэсэн бол ялах магадлал өндөр хэмээгдэж буй Ираны цөмийн хөтөлбөрийн төлөөлөгч Саид Жалил ч эдийн засгийн асуудлыг орхихгүй гэлээ.
Нэр дэвшигч, хууль тогтоогч Глоам Али Хаддан Адел инфляцитай тэмцэж, нийгмийн бага орлогтой давхаргад илүү анхаарах аж.
Д.Идэр