
Эдийн засгаараа дэлхийд долдугаарт бичигдэх энэхүү орны шийдвэрийг Африк тивтэй тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Албаны мэдээгээр Бразиль нь өнгөрсөн арван жилд Африктай худалдаагаа тав дахин өсгөжээ.
Конго улс нь 352 сая, Танзани 237 сая, Замби 113,4 сая ам.долларын өртэй байгаа аж. Харин Зааны ясан эрэг, Гвиней, Гвиней Биссау, Мавратина, Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Сенегал, Судан зэрэг улсууд Бразилийн өрөөс мултрах орнуудын тоонд байгаа юм байна.
Д.Идэр