Өчигдөр Иракт халдлага болж 51 хүн амиа алдаж, 160 гаруй хүн бэртэж гэмтлээ хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Нийслэл Багдадад 11 машин дэлбэрсэн нь ихэнхдээ шийтүүд олноор амьдардаг хорооллуудад болжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш шашин, улс төрийн мөргөлдөөнөөс болж Иракын хотууд, ялангуяа нийслэл Багдадад халдлага гарах нь элбэг болсон байна. Эдгээр халдлагуудын шалтгааныг суннит болон шийтүүдийн хоорондох мөргөлдөөн хэмээн тайлбарлаж байна. Харин асуудал улс төрийн хүрээнд орох болсон нь шийтүүдээр тэргүүлүүлсэн Засгийн газартай холбоотой гэлээ.
Энэ сард л гэхэд халдлагаар 300 гаруй хүн амиа алдаад буйг НҮБ-аас зарласан юм.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)