
Хамгийн сүүлд Веллинг дүүргийн 50 настай оршин суугчийг аллагад сэжиглэн баривчилжээ. Мөн Хайбури дүүргийн 22 настай эрэгтэй баривчилсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Баривчлагсдын дөрөв нь батлан даалтаар суллагдсан бөгөөд хоёр нь гэм буруугүй хэмээн тогтоогдож, үлдсэн дөрөв нь байцаагдаж байгаа аж.
Халдлагыг олны нүдэн дээр үйлдсэн 28 настай Майкл Адеболажо, 22 настай Майкл Адебовале нар нь исламын шашны хэт итгэгчид юм. Тэд Ли Ригбиг цэрэг хувцастай байсных нь төлөө дайран хөнөөсөн бөгөөд цэргүүд исламын шашинтнуудыг өдөр бүр л устгаж байдаг шүү дээ хэмээн хашгирч байсан юм.
Майкл Адеболажо нь 2010 онд гэмт хэрэгт холбогдон Кенид баривчлагдаж байсныг цагдаагийнхан мэдээлжээ.
Д.Идэр