
Жон Маккейн Сирийн чөлөөт армийн Дээд цэргийн зөвлөлийн тэргүүн Салем Идристэй уулзжээ. Мөн Алеппо, Хомс, Идлиб хотуудын цэргийн чөлөөт армийн командлагчидтай цаг гаруйн хугацаанд уулзсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Жон Маккейн бол Сирийн иргэний дайны талаарх төсөөллийг АНУ-ын Конгресст бий болгож чадахуйц гол хүн юм. Тэрээр Сирийн босогчдод хамгаалалтын бүс барихыг зөвлөөд зогссонгүй Ерөнхийлөгч Башар Ал Ассадтай тэмцэж буй босогчдыг АНУ-аас зэвсгээр хангах болсон байна.
Тун удахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Парист уулзах юм.
Сирийн иргэний дайнд ОХУ-ыг Башар Ал Ассадад их хэмжээний зэвсэг худалдаалж, дарангуйллыг бат орших нөхцлийг бий болгодог хэмээн барууны орнууд шүүмжилдэг билээ. 2011 оны гуравдугаар сараас газар авсан иргэний дайнд Сирийн 70 мянга гаруй иргэн амиа алджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)