Туркын цагдаа нар шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэн Их Британи
луу илгээдэг байсан 11 хүнийг өчигдөр баривчилжээ. Мөн тэдний ажиллаж
байсан газраас Их Британийн маркыг дуурайлган хийсэн дөрвөн сая хуурамч
марк хураан авсан байна.

Туркын цагдаа нар шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэн Их Британи луу илгээдэг байсан 11 хүнийг өчигдөр баривчилжээ. Мөн тэдний ажиллаж байсан газраас Их Британийн маркыг дуурайлган хийсэн дөрвөн сая хуурамч марк хураан авсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн ес нь улсын маркыг хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагджээ. Турк улс нь цүнх, хувцас зэрээг хуурамч барааны үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлдэг хэмээн “BBC” агентлаг бичжээ.
Д.Идэр