Хил залгаа орших Чили, Аргентин улсууд ойр орчимд нь 3000 гаруй хүн
оршин суудаг Копауэ галт уул дэлбэрэх анхааруулгыг ард иргэддээ өгчээ.

Хил залгаа орших Чили, Аргентин улсууд ойр орчимд нь 3000 гаруй хүн оршин суудаг Копауэ галт уул дэлбэрэх анхааруулгыг ард иргэддээ өгчээ. Хоёр орны эрх баригчид галт уул тун удахгүй дэлбэрнэ хэмээн зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.
Андын нурууны хадархаг ууланд далайн түвшнээс дээш 2965 км-т орших Копауэ галт уул аль хэдийн хий, үнс цацаж эхэлжээ. Чилийн Онцгой байдлын албаны мэдээлснээр галт уулын дэлбэрэлт 25 км-ийн радиуст орших 460 гаруй гэр бүлийг сүйрүүлж мэдэх аж.
Д.Идэр