БНСУ хоёроос олон цөмийн реакторынхоо үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эд ангийн асуудлаас болж зогсоожээ.

БНСУ хоёроос олон цөмийн реакторынхоо үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эд ангийн асуудлаас болж зогсоожээ. Тус улсын Цөмийн хамгаалалт, аюулгүй байдлын яам реакторуудын үйл ажиллагааг эхлэхийг түр хойшлуулаад байгаа юм. Энэ нь ирэх зун тус улсыг цахилгаан хангамжийг асуудалд оруулж магадгүй байна хэмээн “BBC” агентлаг бичжээ.
Хоёр реакторыг хуурамч сертификаттай эд ангийг ашигласан хэмээх шуугианы дагуу 2012 оны сүүлээр түр зогсоосон аж. Харин саяхан энэхүү шалтгаанаар нэмж реактор зогсоосон байна. Одоогоор хэдэн реакторын үйл ажиллагааг зогсоогоод байгаа нь тодорхойгүй аж.
БНСУ-ын 23 цөмийн реактор нийт цахилгааны хэрэгцээнийх нь гуравны нэгийг хангадаг байна.
Д.Идэр