Мексикийн төв хэсгийн зам дээр өчигдөр хөрс нурснаар олон машин газарт булагдаж, багадаа долоон хүн амиа алдаад байна.

Мексикийн төв хэсгийн зам дээр өчигдөр хөрс нурснаар олон машин газарт булагдаж, багадаа долоон хүн амиа алдаад байна. Хэрэг явдал Хидалго хотын Тараежи де Рио хэмээх газарт болжээ.
Амиа алдагсдын гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нь такси барьж явсан бол үлдсэн эрэгтэй, эмэгтэй хоёр машин дотроо явж байхад нь зас нуржээ. Нуралтаар нийтдээ таван машин шороонд булагдсан байна.
Хөрс нуралтын шалтгааныг өнгөрсөн ням гарагт орсон ширүүн бороотой холбон тайлбарлаж байна.
Д.Идэр