
Луксорын сүмд орсон хэсэг хятад жуулчид бараг 3500 жилийн түүхтэй сүмийн ханан дээр “Дин Жинхао энд байсан” гэсэн ханз бичгийг хараад тун их цочирдсон байна.
Шен хэмээх жуулчин “Энэ бол Египетэд өнгөрүүлсэн аяллын маань хамгийн гунигтай мөч, би их ичиж байна. Манай багийн 14 гишүүн тэр бичгийг хараад хэлэх үггүй болж, ичсэн хэмээн ярьжээ.
Хятадын жуулчид тэр ичгүүртэй бичгийг зөөлөн цаасаар арчихыг хичээсэн ч арилаагүй байна. Түүхэн дурсгал учраас ус хэрэглэх боломжгүй байсан аж.
Хүүгийн тарьсан хэрэг ийн олон нийтэд ил болсноор түүнийг интернэтээр хайх ажил эхэлж, улмаар Динийг Жяньсу мужийн Нанжин хотын дунд сургуульд сурдгийг нь тогтоосон байна. Тиймээс 15 настай Дин Жинхаогийн эцэг эх нь хүүгийнхээ өмнөөс бүх хятад хүмүүсээс уучлалт гуйжээ. Эцэг эх нь “Энэхүү хэрэг явдалд анхаарлаа хандуулсан хятад хүмүүсээс мөн Египет улсын төр засгаас бид уучлалт гуйж байна. Хүү маань буруугаа ухаарсан, та бүхний уучлалыг хүсч байна” хэмээжээ.
Сэтгэгдэл (5)