Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол Улсын хамгийн сайн маркетингийн менежер”

2013-5-29
0
ЖИРГЭХ
     Энэ үгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн юм. Гэхдээ энэ үүгийн зохиогч нь хувийн хэвшил, бизнесийнхэн гэдгийг бас онцлов. Монголын нийгмийн хамгийн бүтээлч хэсэг болох бизнесийнхэн чухам хэнийг яагаад “Монгол Улсын хамгийн шилдэг маркетингийн менежер” гэж хэлсэн юм бол? Бид үүнд тайлдбар өгөхийг  Монголбанкны ерөнхийлөгчөөс хүссэн юм. Тэрбээр ярихдаа:
d253d8a74ea59ff8big     Энэ үгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн юм. Гэхдээ энэ үүгийн зохиогч нь хувийн хэвшил, бизнесийнхэн гэдгийг бас онцлов. Монголын нийгмийн хамгийн бүтээлч хэсэг болох бизнесийнхэн чухам хэнийг яагаад “Монгол Улсын хамгийн шилдэг маркетингийн менежер” гэж хэлсэн юм бол? Бид үүнд тайлдбар өгөхийг  Монголбанкны ерөнхийлөгчөөс хүссэн юм. Тэрбээр ярихдаа:

-Монгол Улс нэлээн хэдэн Ерөнхийлөгчийн нүүр царайг үзчихлээ. Ажиллаж байхыг нь харлаа. Эндээс нэг зүйлийг л ойлголоо. Юу вэ гэхээр “Монгол Улсын Ерөнхийлөгч бол зүгээр нэг бэлгэ тэмдэг биш юм байна” гэдэг ойлголт. Яг ингээд амьдрал дээр улс орныг удирдаад аваад явахад Ерөнхийлөгч бол улс орныг эрсдлээс хамгаалдаг хүн юм аа даа, ер нь? Ардчиллыг маань эрсдлээс хамгаалах, Үндсэн хуулийг маань эрсдлээс хамгаалах, гадаад , дотоод асуудлыг шийдэх гэх зэргээр энэ хамгаалалтыг тогтоож өгдөг юм байна. Бид дэлхий дээр жижигхэн улс юм. Хоёр асар том хөрштэй, хүн ам цөөнтэй. За ер нь дэлхий дээр улс болгон л биднээс том доо. Бид хамгийн жижгүүдийнх нь нэг. Тэгсэн хэрнээ асар их баялагтай, асар их түүх соёлтой. Гэтэл энэ болгоныгоо зөв баланслаад дэлхий нийтэд таниулах, тэгээд тэндээс дэмжлэг авах энэ ажлын гүүр нь Ерөнхийлөгч юм. Нөгөө талаас дотооддоо бидний бий болгоод байгаа уур амьсгал, улс төрийг баланслаад бүх эрсдлүүдийг нь хааж өгдөг хүн юм аа даа. Төсөв зарцуулах эрх мэдэл нь Засгийн газартаа, хууль батлах эрх нь УИХ-даа, за тэгээд мөнгө төгрөг хэвлэдэг, үйлдвэрлэдэг, хүү, үнэ цэнийг нь тооцдог газар нь манай банкинд гэхчлэн олон салаа мөчрөөр төрийн систем ажиллаж байна. Харин энэ бүхний эрсдэлийг том зургаар нь хараад улс орныг маань эрсдэлгүй авч явах, энд алдчих вий, тэнд эндчих вий гэдэг үүднээс харж, зохицуулж байх үүрэгтэй хүн нь Ерөнхийлөгч байдаг юм байна гэж би сүүлийн үед 100 хувь итгэх болсон. Үнэхээр ийм хүн асар дутагдаж байсан юм байна.

Бид чинь байсхийж байгаад л улс төрийн, эсвэл хувийн жижиг сонирхол дээр очоод мөргөлдчихдөг юм байна. Бас дээрээс нь гадаад ертөнц чинь ерөөсөө нэг орчиндоо байгаад байдаггүй, тогтмол өөрчлөгддөг юм байна. Тэнд ч Европын холбоо хямарчих гээд, энд ч Хятадад удирдлага нь өөрчлөгдөөд, тэнд ч ОХУ хөдлөөд, тээр тэнд АНУ-д хэд хэдэн үйл явдал давхцаад гэх мэтээр байнга өөрчлөгдөж байгаа энэ орчин дотор Монгол Улсаа тогтмол яг нэг өнцгөөс зөв харуулж ойлгуулна гэдэг их чухал юм. Бидний ярьж бахархаад байгаа тэр агуу соёл, түүх, өв хөрөнгө, нөхцөл байдлаа бидний хүсээд, зориод байгаа зорилготой нь холбож тайлбарлаад, ойлгуулаад, энэ бүгдийг нүдэнд харагдтал нь яриад өгдөг хүн их чухал юм билээ. Энэ талаар бид Ц.Элбэгдоржийг жишээ болгож хоорондоо ярьдаг л даа.” Монгол Улсын хамгийн сайн маркетингийн менежер бол энэ хүн юм байна даа” гэж. Энэ бол хувийн хэвшлийнхнээс гарсан яриа л даа.

Ер нь олон уулзалт, цуглаануудад оролцож байхад нэг зүйл анзаарагдсан. Монгол Улсын бизнесийг дэмжих, олон нийтэд улсаа таниулах, түүгээр нь дөрөөлөөд хувийн сектор гадаад зах зээлд гарах бололцоо хамтдаа явдаг юм байна. Би хувьдаа Ерөнхийлөгчийг дагаж, гадаадад таван хүнтэй, арван хүнтэй, зуун хүнтэй, мянган хүнтэй уулзалтад нэг биш оролцсон. Тэгэхэд би амьдралдаа анх удаа 1000 хүнтэй уулзалтын дараа тэд бүгд босч зогсоод алга ташиж байхыг харсан. Зөвхөн бидний л тухай тэр хүн ярьсан хэрэг шүү дээ. Монголчууд юу хүсдэг юм бэ, монголчууд юу хийдэг юм бэ, яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг л тэр хүн тэнд 45 минут ярьсан. Араас нь хүмүүс 10-аад минут алга ташсан. Германд болсон бизнесийнхний уулзалт дээр. Мөн Японы парламент дээр хэлж байсан үг бий. Монгол, Японы түүхийн талаар, бид ирээдүйдээ хэрхэн яаж хамтарвал зохистой гэж харж байгаа талаар өөрийнхөө бодлыг ярьсан байдаг. Үүний дараа Японы парламентын хоёр гишүүн, өмнө Ерөнхий сайд байсан хүн надад энэ талаар “Бид өөрийн эрхгүй босч ирээд арваад минут алга ташсан. Яг үг хэлж байх явцад нь 7-8 удаа тасалж алга ташсан” гэж ярьж байсан. Би өөрөө ч үүнийг хараад байж байсан. Иймэрхүү өнцгөөс улсынхаа, үндэстнийхээ түүх соёл, зан заншил, өнөөдөр улс, үндэстнээрээ юу хүсээд байгааг, ардчиллын маань суурь юу болох, энэ маань цаашаа хаашаа явах гээд байгаа юм бэ гэдгийг тухайн улсад очоод ойлгодог хэлээр нь ойлгодог сэдвээр нь ярьж тайлбарлаад шууд хариу авахыг мэдэрнэ гэдэг их сайхан юм билээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.113.140)
    ene hunii daraagaas birjiig sain avch yavsan zahiral baihgui dee. yuchgui hoosnoos birjiig bosgoson hun shuu.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Songogch (146.87.136.27)
    Hurungiin birjiig dampuuruulchihaad odoo Mongolbankiig dampuurruulah ajild orchihood baigaa hyn dee!!
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • төрийн албан хаагч (122.254.127.55)
    Хууль байдаг шиг санах юм,төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй гэж??
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
    • wqdad
      huulia dagan bieluulii
      2013 оны 05 сарын 29
  • Зочин (202.55.180.154)
    Доор бичсэн эргүү дагз минь зайлчих даа чи.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
    • dagzaa
      chi huniig dagz gej bolhguildeee
      2013 оны 05 сарын 29
  • Зочин (124.158.110.91)
    altaa tuluurei chii.,,, mongoliig baritsaalj togolchhod,.. demii yum yariad suuhiin ichj aidrasai,.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 54 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 29 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 13 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 36 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 1 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 25 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 27 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 54 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 23 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 26 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 7 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 5 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 18 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 27 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 49 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 16 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 16 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 16 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 21 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК