Энэтхэгт уур амьсгал хэт халснаас өнгөрсөн сарын нэгнээс хойш 500 гаруй хүн амиа алдлаа хэмээн “Indiatimes” мэдээллээ. Энэтхэгийн Дотоод хэргийн яамны Онцгой байдлын газрын мэдээлснээр дөрөвдүгээр сарын нэгнээс хойш 524 хүн наранд цохиулж амиа алджээ. Гэсэн хэдий ч албан бус мэдээгээр энэ тоо 600 гараад байгаа хэмээн сайт бичжээ.
Өчигдөр л гэхэд Энэтхэгийн нийслэлд 42.6 хэмийн халуун байсан нь хэвийн хэмжээнээс хоёр хэмээр илүү аж. Мөн Раджастхан мужийн Чуру хотод дээд зэргийн аагим халуун Цельсийн +45.2 хэм бол хойд мужийн Уттар Прадешд +46.2 хэм байна.
Д.Идэр


























































